horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

post-img

Нийслэлийн Прокурорын газар өнгөрсөн 7 хоногт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэв. Үүнд:

  • Г.Ц 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 88,9 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
  • М.С 2025 оны 11 дүгээр сарын 12-19-ний өдрүүдэд 82,7 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт,  
  • У.И НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II  жагсаалтад багтсан 965,7 грамм хэмжээтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан, мөн 3 хэсэг бүхий 194 мл хэмжээтэй шингэн хэлбэрийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн хэрэгт,
  • Б.Л 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 15 мл хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, хадгалсан, мөн тээврийн хэрэгсэлдээ 6 ширхэг тариуртай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан хэрэгт  тус тус Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Ө.О зохих зөвшөөрөл авалгүйгээр олон тооны эм мэт зүйлийг Монгол Улсын хилээр импортолсон, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.  
0/1000