horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Автомат төлбөртэй зогсоолд машинаа буруу байрлуулвал торгож эхэллээ

post-img

Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр болон удаан зогсох дүрмийг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэлийн шар хуудас нааж эхэлсэн. Энэхүү журмын хүрээнд тээврийн хэрэгслийг хориглосон газарт байршуулсан, зорчих хэсэгт түр болон удаан зогсох журам зөрчсөн, явган хүний гарц болон зам талбайг хааж тавьсан, нэгдүгээр эгнээг хаасан, мөн орц, гарц таглан бусдын хөдөлгөөнд саад учруулсан зэрэг зөрчлийг алба хаагчид илрүүлж, автомат ажиллагааны хүрээнд зураг, дүрс, техник хэрэгслээр баталгаажуулан “E-Police” аппликэйшн руу илгээж байна.

Тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, зорчих хэсэгт түр болон удаан зогсох журам зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч, тээврийн хэрэгслийг зөөж тээвэрлэнэ. Мөн 20 нэгж буюу 20 мянган төгрөгийн торгууль ногдуулж байгаа юм. Нэг сарын өмнөөс хэрэгжиж эхэлсэн энэхүү журмын хүрээнд өдөрт дунджаар 700-800 зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авч байгаа аж. Тэгвэл төлбөртэй автомат автозогсоолуудад машинаа буруу байрлуулсан тохиолдолд зөрчлийн шар хуудас нааж эхэлжээ.

Тээврийн хэрэгсэлд наасан шар хуудасны дагуу тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчид торгууль ногдоно. Хэрэв иргэн торгуулиа 14 хоногийн дотор сайн дураараа төлбөл 50 хувиар хөнгөлөх журамтай. Харин хуулийн хугацаанаас хэтэрч, таван сараас дээш хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэн тооцохоор зохицуулжээ.

0/1000