УИХ-ын гишүүнийг ёсзүйн зөрчил гаргавал эгүүлэн татах хуулийн төслийг өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэх юм. Хаврын чуулганаар хэлэлцүүлэх асуудлын жагсаалтад оочир дайран орж ирсэн уг хуулийн төслийг дэмжих байр суурьтай гэдгээ олон гишүүн илэрхийлээд байна.
Уг нь парламентын гишүүнд ёс зүйн хариуцлага ярина гэдэг нь коммунист тогтолцоотой улс оронд яригдах хэмжүүр гэдгийг олон судлаачид илэрхийлж байгаа. Гэвч гишүүдийн зүгээс уг хуулийг санаачлагч төрийн тэргүүнээс айсан уу эсвэл иргэд олон нийтийн өмнө ёс зүйн талд зогсоно гэдэг харуулах гэсэн үү? аль нь болохыг таамаглахад бэрх байна.
Ямартай ч парламентын дархлааг сулруулж мэдэх дээрх хуулийн төсөл олон чухал хуулийн төслийн урдуур дайрч парламентын босго давлаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 15:00 цагаас хуралдахаар тов гарчээ.


