horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн зөрчлийг хэлэлцэхээс гишүүд айсан уу?

post-img

Өнөөдөр УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хурлаар М.Нарантуяа-Наратай холбоотой гомдлыг хэлэлцэх ёстой байсан юм. Гэвч дэд хорооны 8 гишүүнээс 2 нь л ирснээр дэд хорооны ирц бүрдсэнгүй. Хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой гомдол гарсан тохиолдолд уг дэд хороо хуралддаг. Тус хороог УИХ-ын гишүүн Б.Хэрлэн ахалдаг. Чуулган завсарлах хугацаанд уг хороонд М.Нарантуяа-Нара гишүүнтэй холбогдох 48 гомдол иржээ. Дээрх 48 гомдлыг төрөлжүүлэхэд 5 төрөлд багцлагдсан байна.

Тухайлбал иргэдийг төлөөлөх үүрэгтэй УИХ-ын гишүүн иргэдийг дайрч давшилж доромжилсон, олон нийтийн сүлжээгээр бусдыг гүтгэн доромжилсон, өсвөр үе залуучуудад буруу үлгэр дууриал үзүүлсэн, УИХ-ын гишүүний албан тушаалаа урвуулан ашиглаж бараа бүтээгдэхүүн сурталчилсан зэрэг үндэслэлээр зарим иргэн М.Нарантуяа-Нара гишүүнд гомджээ.

Нара гишүүнтэй холбоотой гомдол Ёс зүйн дэд хороонд анх удаа ирж байгаа юм биш. Намрын чуулганы хугацаанд ч олон гомдол ирж, тус хороог ахалж байсан Б.Баярбаатар гишүүн хариуцлагын асуудал ярьж байсан ч эцэстээ М.Нарантуяа-Нара гишүүнд загнуулаад дууссан билээ. Хуулиар олгосон боломжоор бол ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнээр уучлал гуйлгах, сануулга өгөх, цалинг нь 6 сараар 20 хувиар бууруулах зэрэг арга хэмжээ авах боломж бий. Гэхдээ М.Нарантуяа-Нараг уучлал гуйлгах гээд Б.Баярбаатар гишүүн тэргүүтэй өмнөх Ёс зүйн дэд хорооны гишүүд бараагүй.

Тэгвэл Б.Хэрлэн даргатай Ёс зүйн дэд хороо түүний зөрчлийг ч хэлэлцэж чадахгүй гацаанд орлоо. Магадгүй М.Нарантуяа-Нарад хариуцлага ярихаас тус хорооны гишүүд халгасан байхыг үгүйсгэх аргагүй.

0/1000