horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна

post-img

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь 1948 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр байгуулагдсан бөгөөд 1950 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.

Монгол Улс 1962 онд ДЭМБ-д гишүүнээр элсэж, 1962–1995 он хүртэл тус байгууллагын Зүүн Өмнөд Азийн бүсэд харьяалагдаж байгаад, 1995 оноос Номхон далайн баруун эргийн бүсэд шилжин орсон байна. ДЭМБ-аас дэлхийн эрүүл мэндийн салбарыг шинжлэх ухаанд суурилан хөгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2026 оныг “Эрүүл мэндийн төлөө шинжлэх ухааныг дэмжье”  уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд

  • Халдварт бус өвчин нэмэгдэх
  • Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал өсөх
  • Агаарын бохирдол
  • Уур амьсгалын өөрчлөлт
  • Эрүүл мэндийн үйлчилгээний тэгш бус хүртээмж зэрэг асуудлууд эрүүл мэндийн салбарын гол сорилт болж байна.

Улс орнууд энэ өдөр урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах, эрүүл мэндийн бодлогын хэлэлцүүлэг, олон нийтийн сургалт зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг.Дэлхийн эрүүл мэндийн өдөр нь эрүүл мэнд бол зөвхөн хувь хүний асуудал биш, улс орон болон дэлхий нийтийн анхаарах чухал асуудал гэдгийг сануулдаг өдөр юм.

0/1000