Шүүхийн сахилгын хороо хаалттай хуралдаж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгч нарт хариуцлага тооцлоо. Тэднийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.1-д заалт буюу “Албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” үйлдэл гаргасан гэж үзэн, тус хуулийн 57.1.10-д заасныг баримтлан Монгол Улсын шүүгчийн албан тушаалаас огцруулав. Энэ нь сахилгын шийтгэл ажээ.
Дээрх сахилгын хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хурлаар хянаж, хяналтын тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

