horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Даргагүй СЕХ-нд бүрэн эрхтэй 2-хон гишүүн үлджээ

post-img

Сонгуулийн ерөнхий хороо даргагүй 4 сар болж байна. Дараа жил Ерөнхийлөгчийн сонгуультай. Түүнээс өмнө, өнөө жил УИХ-ын нөхөн сонгууль ч болох магадлалтай. Одоо бол орон нутгийн нөхөн сонгууль зохион байгуулах гээд СЕХ бэлтгэж байна. Орон нутгийнхыг онцгойлж тоодоггүй юм гэхэд парламентын нөхөн сонгуульд эрх баригч нам хайш яйш хандахгүй нь ойлгомжтой. Ийм үед СЕХ даргагүй, МАН тэр байгууллагыг өөрийн хүнээр удирдуулахгүй байлгаад байгаа нь сонин.

Үүний цаад шалтгаан нь дараагийн Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэгтэй холбоотой ажээ. Одоогийн Ерөнхийлөгч өөрийнхөө дараагийн хүнийг хэн байгаасай гэж хүсэж, түүнийг яаж уг сэнтийд тавих вэ гэдгээ бодож буй. Даанч энэ бодлого түүний толгойг дэндүү өвтгөж буй бололтой. Уг бодлогын хариу хэдийнэ гарсан ч бодсон аргачлал нь бодит амьдрал дээр батлагдахгүй байгаад хамаг учир нь бий. Г.Занданшатарыг яаж тэр суудалд хүргэх вэ гэдгээс СЕХ-ны даргаар хэнийг тавих нь шалтгаалж байна.

СЕХ 9 гишүүнтэй байдаг ч одоогоор 8 байгаа юм. Тэдний 2 нь орон тооны, 7 нь орон тооны бус байдаг. Дарга, нарийн бичгийн дарга нь орон тооны, бусад нь орон тооны бус. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.2 дахь хэсэгт “Хорооны гишүүний 5-ыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, 2-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч, 2-ыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж, 6 жилийн хугацаагаар томилно” гэж заажээ. СЕХ-ны дарга, нарийн бичгийн даргыг гишүүд дотроос нь томилдог. Тус хорооны 9 гишүүний хэнийг нь дарга, нарийн бичгий дарга болгохоо УИХ-ын дарга С.Бямбацогт шийдэж, УИХ-д санал болгон, томилуулах юм.

Г.Занданшатарыг яаж тэр суудалд хүргэх вэ гэдгээс СЕХ-ны даргаар хэнийг тавих нь шалтгаалж байна

СЕХ-ны одоогийн 8 гишүүний 4-ийнх нь томилогдсон хугацаа дуусаад 3 сар болж байна. Удахгүй 2 гишүүнийх нь хугацаа дуусна. Хугацаа нь дуусаагүй, дуусах болоогүй 2 гишүүн байгаа нь ЦЕГ-ын дарга асан Т.Сүхболд, УБЕГ-ын дарга асан Д.Дэлгэрсайхан нар.

2023 онд ЦЕГ-ын даргаар очсон Т.Сүхболдыг УИХ 2024.01.04-нд СЕХ-ны гишүүнээр томилсон юм. Т.Сүхболдыг Г.Занданшатарын Засгийн газар 2025.10.24-нд ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Одоогийн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр тэр өдөр ХЗДХ-ийн сайд болмогцоо Т.Сүхболдоос уг албан тушаалыг авсан юм.

Түүнийг СЕХ-ны даргаар томилох магадлал тун бага. Ерөнхийлөгч түүнд бригадын генерал цол хүртээсэн ч жилийн дараа Б.Энхбаяр, Г.Занданшатар нарын гараар түүнийг албан тушаалаас нь чөлөөлүүлсэн. ХЗДХ-ийн сайд байсан Б.Энхбаяр одоо ЗГХЭГ-ын дарга болж, албан тушаал дэвшсэн. Г.Занданшатар хэдийгээр Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсон ч дараагийн Ерөнхийлөгч болох хүмүүсийн таамагт нэр нь багтдаг. Т.Сүхболдыг чөлөөлөхдөө Г.Занданшатар Ерөнхийлөгч нар хоорондоо зөвшилцсөн байж таарна.

У.Хүрэлсүхийн таалалд багтахаа больсон, Г.Занданшатарын сэтгэлд нийцээгүй хүнээр СЕХ-г удирдуулахгүй

СЕХ-ны гишүүнийг томилох, чөлөөлөх эрх УИХ-д байгаа ч парламентыг Ерөнхийлөгчийн хүн гэгддэг С.Бямбацогт чиглүүлж байна. Парламент дахь МАН-ын бүлэгт одоо Ерөнхийлөгчийн бүлэглэл илүүрхэж байгаа. Тэгэхээр У.Хүрэлсүхийн таалалд багтахаа больсон, Г.Занданшатарын сэтгэлд нийцээгүй хүнээр СЕХ-г удирдуулахгүй.

2016-2020 онд УБЕГ-ын дэд дарга, 2020-2024 онд УБЕГ-ын даргаар ажилласан Д.Дэлгэрсайханыг УИХ-ын ТББХ санал болгож, 2024.01.04-нд СЕХ-ны гишүүнээр томилжээ. Тус хорооны гишүүн байх хугацаа нь 2030.01.03-нд дуусна.

Уг нь түүнийг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2020.08.05-нд Ерөнхий сайд байхдаа УБЕГ-ын даргаар тавьж байлаа. Гэвч түүний нэр цэвэр биш. УБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа ажлын байрандаа архидан согтуурч, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргыг зодсон хэрэгт холбогдсон. Түүнээс болж, өөрийн хүсэлтээр ажлаас халагдаж байв. Тэгэхээр түүгээр СЕХ-г удирдуулж таарахгүй.

4 сарын дараа хугацаа нь дуусах гишүүд:

П.Дэлгэрнаран 2025.12.18-нд СЕХ-ын даргын үүрэгт ажлаа сайн дураар өгч, ГЕГ-ын даргын албан тушаалд томилогдсон. Түүнээс хойш СЕХ-г тус хорооны гишүүн, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир удирдаж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Даваа-Очирыг 2020.08.28-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санал болгосноор СЕХ-ны гишүүнээр томилжээ. 2026.08.27-нд түүний ажиллах хугацаа дуусна.

2009 оноос УИХ-ын Тамгын газарт зөвлөх, ахлах зөвлөх, Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Түвшинжаргал 2020.08.28-нд СЕХ-ны гишүүн болжээ. Түүний томилогдсон хугацаа 2026.08.27-нд дуусна.

Хугацаа нь дуусаад 3 сар болж буй гишүүд:

Төрийн албаны зөвлөлийн гишүүн байсан О.Амгаланбаатарыг 2020.01.08-наас СЕХ-ны гишүүнээр томилжээ. Түүний ажиллах хугацаа 2026.01.07-нд дууссан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан Б.Баасандорж 2020.01.08-ны өдрөөс СЕХ-ны гишүүнээр ажиллаж байна. Тэр тус хорооны гишүүний зэрэгцээ 2022-2023 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, 2023-2024 онд ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга, 2024-2025 онд УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар давхар ажиллаж байв. Түүний СЕХ-ны гишүүнээр ажиллах хугацаа 2026.01.08-нд дуусжээ.

ЕТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Байгалмааг 2020.01.08-нд СЕХ-ны гишүүнээр томилжээ. Түүний ажиллах 6 жилийн хугацаа 2026.01.07-нд дууссан байна.

Д.Баяндүүрэн 2006-2023 онд СЕХ-ны Ажлын албаны даргаар ажиллаж байхдаа 2020.01.08-нд СЕХ-ны гишүүнээр томилогджээ. Тэр 2023 оноос тус хорооны Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын даргаар давхар ажиллаж байгаа аж. Түүний гишүүний 6 жилийн хугацаа 2026.01.07-нд дуусжээ.

СЕХ-ны гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай УИХ-ын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн гишүүн томилогдсоноор дуусгавар болдог. 4 гишүүний хугацаа нь дууссан ч УИХ дараагийн хүмүүсийг томилоогүй байгаа тул тэд бүрэн эрхээ хэрэгжүүлсээр байна. Гэвч ар араасаа айсуй байгаа сонгуулийн шаардлагаар СЕХ-г бүрэн эрхтэй гишүүдтэй, дарга болгох шаардлага тулгарч байна.

0/1000