horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

УИХ-ын гишүүдэд МАН үүрэг, даалгавар өгөх эрхгүй

post-img

Өнгөрсөн даваа гарагт хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар бүлгийн гишүүддээ Засгийн газрыг дэмжиж ажиллах үүрэг өгч, уг үүргийг биелүүлнэ хэмээн 40 гаруй гишүүнээр гарын үсэг зуруулжээ. Нийт 68 гишүүнтэй олонхын бүлгийн 20 гаруй гишүүн бүлгийнхээ уг шийдвэрийг дэмжээгүй, гарын үсгээ зураагүй байна. Энэ нь нэг талаас нь харахад улс төрийн нам доторх асуудал мэт боловч нөгөө талаас эрх баригч нам  УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж буй хэрэг болж байгаа юм.

Бүлгийн дарга Ж.Батжаргал: МАН 2024 оны сонгуульд амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд анхаарахгүй бол парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орж байна. Цаашид төр, засгийн үйл ажиллагаа тогтвортой явж байж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж тайлбарлалаа.

УИХ гэдэг бүх ард түмнээс сонгогдсон төрийн эрх барих дээд байгууллага. УИХ-ын гишүүн бол улс эх орныхоо төлөө шийдвэр гаргаж ажиллахаар тангараг өргөсөн хүмүүс.  Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагад нам даалгавар өгч, түүнийгээ баталгаажуулж гарын үсэг зуруулна гэдэг УИХ-ын гишүүний бүрэн эрхэд нөлөөлдөг гэдгиг нотлох нэг баримт нь энэ юм. Нэг ёсондоо  Н.Учралын Засгийн газар, эрх баригч нам төрөө тогтвортой байлгах нэрээр УИХ-ын гишүүдийнхээ амыг үдэх гэж оролдож байна гэсэн үг.

МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдах гэж оролдож буй анхны жишээ энэ биш.

Намрын чуулганы хугацаанд тэд гишүүдээ оноожуулах бодлого гарган ирж, намын бодлогоо дэмжиж ажиллаагүй гишүүдэд муу оноо өгч, цаашдаа МАН-аас нэр дэвшүүлэх боломжийг хязгаарлана хэмээн мэдэгдэж явсан удаа бий. Парламентын олонхыг бүрдүүлж байгаа намын хуулиас давсан журам дүрэм цаашдаа парламентыг нэг намын хурал мэт болгох гэсэн хөшүүрэг байхыг үгүйсгэх аргагүй.

Тэгвэл МАН гэж яг юу вэ? Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон намын ердөө нэг нь. Товчоор дүгнэвэл улс төрийн эрхийг авах зорилготой төрийн бус байгууллага төдий. Хэдийгээр 100 гаруй жилийн түүхтэй ч гэсэн УИХ-ын гишүүдэд үүрэг даалгавар өгөх эрхтэй субьект огт биш.

Ардчилсан улсын гол амин сүнс нь парламентын засаглал байдаг. Гэтэл тэр засаглалыг маань эрх баригч намын дарга хурууны үзүүрээр дохидог, сонгуулийнхаа амлалтыг хэрэгжүүлдэг зэвсэг болгон ашиглах гэж удаа дараа оролдож байна.

Цаашилбал парламентын засаглалд аюул учруулж байгаа оролдлого нь ганц МАН-аас биш, Ерөнхийлөгчийн зүгээс ч гарсаар байгаа юм. Төрийн тэргүүний өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл ч бас УИХ-ын гишүүнийг бүрэн эрхтэй ажиллах боломжийг их, бага хэмжээгээр боомилоход чиглэж байх магадлалтай.

Энэ мэтчилэн 5 намын төлөөлөлтэй УИХ засаглалаа цаашдаа авч үлдэж чадах уу, үгүй юү гэдэг олон сорилтын өмнө зогсож байна. 126 гишүүнтэй анхны парламент дархлаагаа авч үлдэх талаар дээр нэгдэж ажиллаж чадах эсэхээс их зүйл хамаарах болно.

Төр улс минь түвшин байх болтугай!

0/1000