УИХ-ын гишүүнийг ёс зүйн хариуцлага алдвал эгүүлэн татах тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр дэмжлээ. Уг хуулийн төслийг ирэх пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тов гарчээ.
Ерөнхийлөгчийн зүгээс санаачилсан уг хуулийн төсөл нь УИХ-ын бүрэн эрхэд нөлөөлөх эрсдэлтэй хууль учраас засаглал хоорондын зөрчил үүсгэнэ хэмээн эсэргүүцэх гишүүд байсан ч байнгын хорооны олонхын саналаар дэмжигдэж байна.


