horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

491 хүнээс 3.6 тэрбум төгрөг залилсан захиралд 10 жил хорих ял оноожээ

post-img

“Севеникс виз консултинг” ХХК-ийн захирал Л.Э “Австрали, Америк, Канад, Шинэ Зеланд, Солонгос, Герман улсын виз гаргаж өгнө” гэж нэр бүхий 491 иргэнд аяллын болон ажлын виз гаргуулж өгөх гэрээ байгуулж, нийт 3.6 тэрбум төгрөг залилж авсан хэрэгт холбогджээ. Түүнд цагдаагийн байгууллага залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.

Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хэргийг хэлэлцээд, Л.Э-г уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил хорих ял оноов. Уг гэмт хэргийн улмаас 491 иргэнд учирсан хохиролд 3,2 тэрбум төгрөг түүнээс гаргуулан, хохирогчдод олгохоор шийдвэрлэлээ.

0/1000