horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Үерийн далан, сувгийг тогтмол цэвэрлэж байна

post-img

Геодез, усны барилга байгууламжийн газраас Сонгинохайрхан дүүргийн 5, 27 дугаар хороонд байрлах намгийн сувгийг цэвэрлэжээ. Суваг дээгүүрх гарц гаргалгааны доогуурх мөс, лагийг гар молдок ашиглан цэвэрлэлээ. Геодез, усны барилга байгууламжийн газар нийслэлд үерээс хамгаалах 165.7 км далан, сувгийн байнгын ашиглалтыг хариуцдаг. 2026 оны байдлаар 32 байршил дахь үерийн 34.8 км суваг, далангаас нийт 42.7 мянган шоо метр лаг хагшаас цэвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн тус газраас иргэдийг үерийн далан, сувагт ахуйн хог хаягдал хаяхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа.

0/1000