Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
“Солонго 1” хорооллын 2042 байрны 715-ыг эмч, багш нарт өгнө
- 2026/04/10

- -1 цаг -39 минутын өмнө

- 3 мин уншина

Нийслэлийн Хан-Уул дүүргийн XXI хороонд байрлах “Солонго 1” хорооллын 2042 айлын орон сууцыг энэ оны 7-р сарын 30-нд ашиглалтад оруулна. 8-р сард улсын комисс уг байрыг шалгаж, ашиглалтад хүлээж авах эсэхээ шийднэ. Үүний дараа энэ орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг 9-р сард сонгон шалгаруулахаар ТОСК төлөвлөжээ.

“Солонго 1” хороолол төрийн өмчийнх. Төрийн өмчийн орон сууцыг түрээслэх төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг байрны талбайн хэмжээнд уялдуулсан аргачлалаар тогтоох юм байна. Тус хорооллын 1 ам метр талбайг хэдэн төгрөгөөр түрээслэх, зарах нь одоогоор тодорхой болоогүй байна.

Одоо ТОСК-т бүртгэлтэй 1520 байрыг иргэд түрээсэлж байна. Үүний 592 нь зөвхөн түрээслэх гэрээтэй бол 928 нь түрээслээд өмчлөх гэрээ байгуулжээ. ТОСК төрийн өмчийн байрыг иргэдэд түрээслүүлж байгаад, банкны зээлээр тухайн иргэнд зарах зорилготой. Ингэж дараагийн орон сууцаа барих мөнгөө гаргаж авах ёстой. Гэтэл иргэд төрийн өмчийн байранд орчхоод, “Урьдчилгаа төлбөрөө цуглуулж байна” гэж тайлбарлан, олон жил түрээсэлж амьдарсаар байгаа аж.

“Солонго 1” хорооллын 2042 айлын орон сууцыг энэ оны 7-р сарын 30-нд ашиглалтад оруулна

Үүнийг болиулах зорилгоор түрээслэгчдэд хугацаа зааж өгчээ. Одоо иргэд төрийн өмчийн байрыг 5 жил түрээсэлж болно. Тэр хугацаанд түрээслэгч банканд урьдчилгаагаа төлж, уг байраа зээлээр худалдан авах ёстой. Тэгэхгүй бол ТОСК байраа хурааж, дараагийн иргэнийг оруулах юм. Одоо ТОСК-т хоосон байр байхгүй. Тиймээс иргэдээс өргөдөл хүлээн авах боломжгүй.

Чингэлтэй дүүрэгт 1008 айлын “Ногоон нуур” хороолол барьсан. “Ногоон нуур”-ын орон сууцыг зөвхөн дахин төлөвлөлтөд хамрагдсан айлуудад олгоно. 756 байрыг шууд орон сууцаар сольж байгаа бол 252 байранд газраа чөлөөлсөн айлуудыг түр суурьшуулж байгаа аж. Энэ байрыг иргэдэд түрээслээд өмчлөх нөхцөлөөр олгохгүй. Тус хорооллын бүх байр дүүрчээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн XXI хорооны 57 га талбайд 5600 айлын “Залуус 1” хорооллыг ТОСК хариуцан бариулсан. Эдгээр орон сууцанд залуу гэр бүлийг оруулна.

Иргэд эдгээр орон сууцанд орохын тулд бүх мэдээллээ цахимаар илгээж, сонгон шалгаруулалтад орох боломжтой. Одоогоор ТОСК хүсэлт хүлээн авч эхлээгүй байна. Хүсэлтийг цахимаар хүлээж авна. Цаасаар, биечлэн авахгүй.

“Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам”-ыг ЗГ 2026.03.12-нд шинэчлэн баталсан. Уг журмаар төрийн өмчийн орон сууцыг иргэдэд 4 хэлбэрээр ашиглуулна.

Түрээслүүлэх

Түрээслээд өмчлөх

Дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийг түр суурьшуулах,

Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх газрыг орон сууцаар солих

Өмнө нь ТОСК-т өргөдөл өгсөн хүмүүсийн хүсэлт дээрх шинэ журмаар хүчингүй болжээ. Тиймээс өмнө нь хүсэлт гаргасан иргэд дахин ТОСК-т цахимаар хүсэлтээ гаргах хэрэгтэй юм байна. Гэхдээ хүсэлт хүлээн авч эхлэхээр хандаарай.

Хүсэлт гаргах иргэн болон гэр бүлийн гишүүн нь нэр дээрээ байргүй байх шаардлагатай. Залуу гэр бүл, нийтийн албан хаагч, ахмад настан, олон хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гамшиг, аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг тодорхой квотоор төрийн өмчийн орон сууцанд оруулна.

Нийтийн албан хаагчдад “Солонго 1” хорооллын 2042 байрны 35 хувь болох 715 байрыг хуваарилна. 715 байрныхаа 408-ыг буюу 20 хувийг эмч, багш зэрэг нийтийн үйлчилгээний албан хаагчид олгоно.

- Шинэ
- Хандалттай