horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хар тамхины 143 хэргийг илрүүлжээ

post-img

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба 2026 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны үр дүнгээ хэлэлцжээ. Жилийн эхний улиралд 210 холбогдогчтой 143 гэмт хэргийг илрүүлж, 27,671 хүний нэг удаагийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний мансууруулах бодисын хууль бус эргэлтийг таслан зогсоосон байна.

Тус албаныхан Тагнуулын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар болон бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн тусгай арга хэмжээнүүдийн хүрээнд 54 холбогдогчтой 45 гэмт хэргийг илрүүлжээ.

0/1000