horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

E-Мongolia системээр дамжуулан жолоочийн зөрчлийн торгуулийг төлөх боломжтой

post-img

2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрчээ.  Энэхүү шинэчлэлийн хүрээнд Сангийн яам, Улсын Ерөнхий Прокурорын газар, И-Монгол академи УТҮГ хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэх, торгууль төлөх үйлчилгээг нэвтрүүллээ.

2026.01.10-наас хойш торгуулсан иргэд торгуулийн төлбөрөө E-Mongolia системээр цахимаар төлөх боломжтой боллоо.

Иймд иргэн та E-Mongolia системд нэвтэрч,

-Үйлчилгээ цэс рүү дарж ороод -Хайх хэсэгт “торгуулийн” гэж бичээд- “Иргэн, жолооч, авто тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр шалгах” цэсээр 2026.01.10-наас өмнөх торгуулиа, “Зөрчлийн торгуулийн төлбөр төлөх” цэсээр 2026.01.10-наас хойших торгуулиа тус тус шалгаж, цахимаар төлөх боломжтой гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ

0/1000