Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаантай. 5 асуудал хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаагийн 2 нь УИХ-ын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт юм. Эхнийх нь Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын гишүүнийг ёс зүйн зөрчил гаргавал эгүүлэн татах хуулийн төсөл юм. Харин нөгөө төсөл бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн барьсан УИХ-ын дарга намын гишүүнчлэлээсээ татгалзах хуулийн зохицуулалт юм.
Дээрх 2 хуулийн төслийг төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар цаашид хэлэлцэх эсэхийг шийдэх юм.
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл парламентын гишүүдийн дунд ихээхэн маргаан дагуулж буй. Харин УИХ-ын дарга нам бус хуулийн зохицуулалтыг МАН-ын бүлэг дэмжихгүй байхаар тохирсон байдаг.
Хуулийн төслүүдийн аль аль нь парламентын засаглалд ахиц авчрах уу эсвэл засаглалынхаа эсрэг алхах уу гэдгийг шийдэх чухал өөрчлөлтийг авчрана. 126 гишүүнтэй парламент эдгээр чухал хуулиудад хэр ач холбгдол өгөхийг хамтдаа ажиглацгаая.


