horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал гишүүдийн дунд ширүүн маргаан дагуулж байна

post-img

УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлэг эхэллээ. Гишүүдээс удаа дараа гарч буй ёс зүйгүй үйлдэлтэй холбоотойгоор гишүүдийг ёс зүйн хариуцлага алдсан бол эгүүлэн татаж байх хуулийн зохицуулалтын талаар гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт, хариулт өрнөж байна.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийг 2 ангилсан байна. Жагсаалтын гишүүдийг ард түмний элч биш ,харин намын төлөөлөл гэж оруулсан байх юм. Намын жагсаалт хаалттай байгаагүй. Хэдийгээр иргэд сонгуулийн үеэр нам дугуйлсан ч гэсэн жагсаалтад байгаа хүмүүсийг харж байгаад сонгосон шүү дээ.

2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт ард түмний элч байх эрхийг хумьсан юм байна. Засгийн газрын гишүүд болоод жагсаалтын гишүүдийг ард түмний элч биш болгох тал руу хуульчилж оруулсан болох нь одоо илэрлээ. УИХ-ын эрх мэдлийг ард түмнээс холдуулах гэсэн зорилготой өөрчлөлт байж. Л.Оюун-Эрдэнэ гишүүн өөрөө намын дарга байхдаа Үндсэн хуулийн суурь өөрчлөлтийг эвдэж, УИХ-ын гишүүнийг намын элч болгожээ. Хэрвээ энэ заалтаар бол жагсаалтаар сонгогдсон би энэ танхимд суух хэрэг байна уу?

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Би энэ хуулийн зарим зүйл, заалттай санал нийлж байгаа. Заримтай нь санал огт нийлэхгүй байна. Тухайлбал: Гишүүд хариуцлагатай байж, хууль батлах үйл ажиллагаандаа оролцох ёстой. Хойд бүсээс сонгогдсон Х.Баттулга гишүүн чуулганы хуралд хэдэн удаа суусныг би санахгүй байна. Хариуцлагажуулах нь зөв боловч арга чинь буруу байна гэж хэлмээр байгаа юм.

Гол асуудал улс төрийн намд байгаа шүү дээ. Нам өөрөө хариуцлагагүй хүнээ нэр дэвшүүлээд байхад намд нь хариуцлага ярихгүй хэрнээ хүнтэй зууралдсан зохицуулалт яваад байх юм. Тангаргаасаа няцсан гэж юуг хэлээд байгаа юм бэ? Хуульч А.Бямбажаргал аа? Хуулийг бичсэн юм бол эзэн болоод хариулаад өгөөрэй. Тангаргаасаа няцна гэхийг хэрхэн тодорхойлох вэ?

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал:

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд “УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан бол түүнийг эгүүлэн татах үндэслэл болно” гэж заасан байгаа. Гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх, түүнийг эргүүлэн татах эсэх суудал 1992 оноос хойш Үндсэн хуульд байж ирсэн.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Таны Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ярьсан яриа чинь зөрөөд байна. Та ҮАБЗ-ийн нарийн бичиг. Та худал мэдээлэл өгсөн байна. Та өөрөө ёс зүйтэй ажиллаж байгаа чинь энэ юм уу? Үндсэн хуулийн цэцэд ард түмний төлөөллийн мандатыг хүчингүй болгох эрхийг шууд өгөх болж байна уу? Үндсэн хуулийн цэцийн 9 хүнд улс төрийн нөлөө байдгийг бид бүгдээрээ мэднэ шүү дээ.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал:

-Үндсэн хуулийн цэцийн тухай заалтуудад хуулийн гаргалгаа тодорхой тусгагдсан байгаа.

Хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

0/1000