Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь бий. Согтуурсан, мансуурсан эсэхээ зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийдэг жолооч нар ч таардаг. Эдгээр үйлдлийг 2024 оноос эхлэн Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцдог болсон.
Тээврийн прокурорын газар 2024 онд 385 хүнд, 2025 онд 675 хүнд, 2026 оны нэгдүгээр улиралд 134 хүнд холбогдох “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ.

