Прокурорын байгууллага 2026 оны нэгдүгээр улиралд төрийн байгууллагаас ирүүлсэн хүсэлт болон өөрийн санаачилгаар 197 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, гуравдагч этгээдээр оролцон 632.4 сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ. Тухайлбал:
– Сум хөгжүүлэх санд учирсан – 183,7 сая төгрөг
– Эрүүл мэндийн даатгалын санд учирсан – 155 сая төгрөг
– Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан – 118,6 сая төгрөг
-Төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учруулсан – 16,3 сая төгрөг
– Боловсролын зээлийн санд учирсан – 6,5 сая төгрөг
– Гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан– 5,2 сая төгрөг
– Бусад – 57,3 сая төгрөг
Прокурор эрүүгийн 722 хэрэгт төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, 2.2 тэрбум төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ.

