horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй байна

post-img

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны ирцэнд 126 гишүүнээс 106 нь бүртгүүлж 84,1 хувийн ирцтэй байна. Гэвч энэ бол зөвхөн ирцээ бүртгүүлсэн гишүүдийн тоо бөгөөд чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт 30 хүрэхгүй тооны гишүүд оролцож, бусад нь орхин гарчээ.

Уг нь чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцүүлж байгаа хуулийн төсөл парламентын дархлаа сулрах эсвэл илүү хариуцлагажих уу гэдгийг шийдэх чухал асуудал. Гэвч парламентын гишүүд өөрсдөө УИХ-ын гишүүдийг ёс зүй нэрийн дор айдасгүй чөлөөтэй ажиллах дархлаагүй болгох эрсдэлтэй хуулийн төсөлд анхаарал тавьж ач холбогдол өгөхгүй байгаа нь чуулганы танхимд суугаа цөөхөн гишүүдээс харж болохоор байна.

0/1000