horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлд үүл буудан, бороо, цас оруулжээ

post-img

Хавар айлчилж, өвс ургаж, яргуй цухуйж эхэлсэн ч агаар хуурай байгаа тул цаг агаарт зориуд нөлөөлж эхэллээ. “Өлгий бороо”, “Завхан бороо”, “Мөрөн бороо 1” экспедиц 4-р сарын 7-нд үүл бууджээ. Үүний үр дүнд ихэнх нутгаар өдөртөө 0-4 мм, шөнөдөө 0-10 мм бороо, цас орж, цасны зузаан 0-10 см-ээр нэмэгдлээ. Завхан аймгийн ойт хээрийн бүсийн 9 сумын нутагт хур тунадас орлоо гэж Цаг уур, орчны шинжилгээний төв мэдээллээ. 

“Мөрөн бороо 1” экспедиц 4-р сарын 7, 8-нд үүл бууджээ. 7-ны өдөр, 7-8-нд шилжих шөнө ихэнх нутгаар 0-8 мм хур тунадас, нойтон цас орсон байна.

Үүлэнд нөлөөлж, бороо оруулах нь ихэвчлэн хуурайшилт ихтэй үед хур тунадас оруулах, түймэр унтраах, түймрээс сэргийлэх зорилготой байдаг. Энэ үйл ажиллагааг Цаг уур, орчны шинжилгээний газар болон мэргэжлийн экспедицийн баг зохион байгуулж, үүлэнд зориудаар нөлөөлөх бодис ашиглан бороо оруулдаг.

0/1000