horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Цагдаагийн байгууллага цахим залилангийн 3674 гэмт хэрэг бүртгэжээ

post-img

2025 онд цагдаагийн байгууллага улсын хэмжээнд  14,416 гэмт хэрэг бүртгэжээ. Үүний 3,386 нь цахим орчинтой холбоотой. Тэр дундаа 2,916 буюу 86.1 хувь нь цахим залилан эзэлж байв. Харин 2026 оны 3-р сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 14,253 гэмт хэргийн 4,436 нь цахим орчинд үйлдэгдсэн бөгөөд 3,674 нь цахим залилан байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст цахим залилангаас улбаатай хэргээс үүдэн 46.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Иймд цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг нэмэгдэж буй энэ үед эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байна.

0/1000