ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын 8 дахь удаагийн шатрын тэмцээн БНХАУ-ын Шанхай хотод энэ сарын 8-нд эхэллээ. Уг тэмцээнд 13 орны 2000-аас дээш чансаатай 40 гаруй шатарчин оролцож байна.
Монгол Улсаа төлөөлж, энэ тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул, шатрын их мастер С.Билгүүн, олон улсын мастер Э.Баасансүрэн нар оролцож байна.

