horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

АН Хяналтын ерөнхий хороогоо 15 гишүүнтэй байгуулав

post-img

Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо анхны сонгуулиа өчигдөр их хурлынхаа үеэр хийж, 15 гишүүнээ цахимаар сонголоо. Энэ хорооны чөлөөт суудалд 27 нэр дэвшигч, эмэгтэйчүүдийн суудалд 12 нэр дэвшигч өрсөлдөв. Тэднээс Д.Ганхуяг, Ш.Түвдэндорж, Д.Цэндсүрэн, З.Энхболд, С.Од-Эрдэнэ, Х.Ержан, Д.Батцогт, Т.Батчулуун, П.Ганхуяг нарын 9 эрэгтэй, Л.Нарантуяа, Ч.Цасчихэр, Д.Үүрийнтуяа, Ц.Одонтунгалаг, А.Долгормаа, А.Жаргал нарын 6 эмэгтэй сонгогджээ. Тус нам дотоод хяналт, сахилга, хариуцлагаа бэхжүүлэх зорилгоор Хяналтын ерөнхий хороо байгуулав.

0/1000