Мэдээллийн технологийн үндэсний парк Өргөө-2 кино театрын түрээслэж байсан талбайг шүүхээр ялж авсан. Гэтэл өнөөдөр шүүхийн маргаанд олон тэрбум төгрөгийн нэхэмжлэл яригдаж байсныг олон удаагийн, хүнд хэцүү шүүх хурлын дүнд 791 сая болтол бууруулж, төрийн ачааг хөнгөлсөн гэдгийг Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа онцолсон. Гэтэл эсрэгээрээ 791 сая төгрөгийн өр болж хувирсан талаар мэдээлсэн юм. Үүний улмаас Мэдээллийн технологийн үндэсний парк бүх дансыг 17 хоногийн өмнө хаасан байдаг. Мэдээллийн технологийн үндэсний паркаас шийдэл хайж Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сангийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Ерөнхий сайдад хандаж олон тэрбумын нэхэмжлэлийг 791 сая болгож бууруулсан тул төлбөрийг нь шийдэж үйл ажиллагааг нь гацаахгүй байхад дэмжлэг үзүүлэхийг хүсэж 20 орчим удаагийн албан бичиг явуулжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдээгүй бөгөөд үүссэн нбөхцөл байдлаас улбаалж Мэдээллийн технологийн үндэсний паркийн ажилчид цалингаа авч чадахгүй нөхцөлд хүрсэн. Тэгвэл өнөөдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Мэдээллийн технологийн үндэсний паркт зочилж, байгууллагын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа.
Энэ үеэр ЦХИХХ-ны сайд Ч. Номин мэдээллийн технологийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, бодит шийдлүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн байр сууриа илэрхийлж IT Park болон салбарын үйл ажиллагааг бүх талаар дэмжихийн зэрэгцээ, хоосон амлалтаас илүү үр дүнд суурилсан хамтын ажиллагааг чухалчилж байгаагаа онцолжээ.

