horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Булганы цэвэрлэх байгууламжийн далан задарчээ

post-img

Булган аймгийн Булган сумын Рашаант 4-р багт байрладаг цэвэрлэх байгууламжийн саарал ус хуримтлуулах талбайн далан өчигдөр (2026.04.08)-нд задарчээ. Булган сумын ЗДТГ, Тохижилт үйлчилгээний ангийн нийт 30 албан хаагч, 3 техник хэргэсэлтэй ажиллажээ.

Тус аймгийн Шуурхай штабын даргаар ахлуулсан, аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Байгаль орчны газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, “Булган мээж” ОНӨХХК, “Булган АЗЗА” зэрэг байгууллагын 100 гаруй албан хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр газар дээр нь шуурхай ажиллаж, даланг засжээ.

Цэвэрлэх байгууламжийн саарал ус урсаж, ойролцоох айлын хашаанд орсон байна. Бохирдсон хөрс, цэвэрлэх байгууламжийг ариутгаж, халдваргүйжүүллээ. Мөн Ачуут голын сав дагуух малчин өрхүүдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэжээ.

0/1000