horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэх эсэхийг маргааш санал хурааж шийднэ

post-img

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл гишүүдийн дпунд ихээхэн маргаан дагуулж өрнөлөө. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг санал хурааж шийдэх ёстой байсан ч УИХ-ын дарга санал хураалтыг маргааш буюу баасан гарагт болгож хойшлууллаа. Чуулганы ирц 84 хувьтай байгаа боловч танхимд байгаа гишүүдийн тоо цөөхөн тохиолдолд санал хураалтад оролцоогүй гишүүдийн санал эсрэг санал болж бүртгэгддэг. Магадгүй хуулийн төслийг унагаахгүй гэдэг шалтгаанаар хуулийн төслийн санал хураалтыг хойшлуулсан байж болно. Гэхдээ УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн санал хураалтыг хойшлуулснаа УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарласангүй.

0/1000