horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Зөвхөн зөв талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг жуулчин тээвэрт явуулна

post-img

Монголд эдийн засгийн бүтцийг тодорхойлох үндсэн салбаруудад аялал жуулчлал, тээвэр ложистикийн салбар чухал үүрэгтэй. Учир нь, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Монгол Улс, 2025 онд 846,103 жуулчин хүлээн авсан бол энэ онд 1 сая жуулчин хүлээн авах зорилготой.2030 онд 2 сая жуулчин хүлээн авах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд, тээврийн салбарын үйлчилгээ чухал үүрэг гүйцэтгэнэ. Иймд “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ-аас жуулчин тээврийн жолооч нарт зориулсан сургалт 3 дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Жолооч нарын хувьд зөв болон буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг жуулчин тээвэрт явуулах эсэх асуудал нь маргаан дагуулах болжээ.

Харин энэ талаар мэргэжилтнүүд хэлэхдээ Автотээврийн тухай хуульд “Нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тээврийн хэрэгсэл заавал зөв талдаа жолооны хүрдтэй байна” гэж тусгажээ. Энэ хууль нь Монгол Улсад 1997 оноос хойш мөрдөгдөж байгаа. Харин ковидын дараа буюу эдийн засгийн хямралыг арилгахын тулд 2021,2022 онд  жуулчин тээвэрт явдаг жолооч нарт  нээлттэй хандаж жолооны хүрдийг харгалзалгүй зөвшөөрөл өгч эхэлжээ. 

Гэтэл энэ нөхцөл байдал нь жолооч нарын дунд зөрчилдөөн үүсгээд байгаа аж. Цаашид бид хуулиа мөрдөж заавал зөв талдаа жолооны хүрдтэй автомашиныг жуулчин тээвэрт явуулах юм. Сургалтын үеэр мэргэшсэн жолоочийн сургалтын шалгалт авах, жуулчин тээврийн гэрээг autobox.mn цахим системээр байгуулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргах, жуулчин таних тэмдэг олгох зэрэг үйлчилгээг давхар үзүүлж байна.

0/1000