Автотээврийн үндэсний төв Улаанбаатар-Завханы Улиастай сум чиглэлд 7 хоногийн бүх өдөр 14:00 цагт 28 хүний суудалтай, хагас унтлагын VIP автобусаар зорчигч тээвэрлэхээр боллоо.
VIP автобусны онцлог:
- Суудал нь 45 градус налах түшлэгтэй
- Хөл амраагчтай
- Зорчигч бүрийн суудал дээр дулаан хөнжил
- Суудал бүрт гар утасны цэцэглэгч
- 24 цагийн сүлжээ буюу starlink сансрын интернэттэй
- Зорчигчдод үнэгүй халуун, хүйтэн ус, кофегоор үйлчилнэ.
Нэг талын зорчих тасалбарын үнэ:
- Том хүн 136.000
- Хүүхэд 62.560

