horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

У.Отгонбаярыг Л.Оюун-Эрдэнэ Халдашгүй байдлын дэд хороонд өгчээ

post-img

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, У.Отгонбаяр нар маргалдаж, нэгнийхээ бие халдсан гэнэ. УИХ-ын гишүүн У.Отгонбаяр 4-р сарын 7-нд УИХ-ын ТББХ-ны хурлын дараа Л.Оюун-Эрдэнэ гишүүний өрөөнд орж, маргаан үүсгэжээ. У.Отгонбаяр Л.Оюун-Эрдэнийн нүүр лүү архи цацсанаар тэд барилцаж авсан гэх яриа Төрийн ордонд тараад байна.

Үүнтэй холбоотойгоор У.Отгонбаяр гишүүнд хариуцлага тооцуулахаар Л.Оюун-Эрдэнэ гишүүн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд ханджээ. 9 гишүүнтэй тус хороог Ц.Даваасүрэн гишүүн ахалдаг.

0/1000