horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Л.Энх-Амгалан: Би төрийн өмчийн сургуулиудыг “Шинэ Монгол” сургууль шиг болгоорой гэж захиагүй

post-img

Боловсролын сайд Л.Энх-Амгалан ажлаа авмагц боловсролын салбарт хэрэгжүүлж байсан олон бодлого алдагдсан талаар мэдээлсэн. Тэгвэл шуурхай хуралдааны үеэр сургуулийн менежментийн асуудлыг хөндлөө.

Л.Энх-Амгалан “Сургуулийн менежмент хаачихав. “Шинэ Монгол” сургуультай 1,2 тэрбум төгрөгийн гэрээ хийж үүнийг сургуулийн менежмент хийчихсэн мэтээр бодож болох уу. Би өмнө нь сайд байхдаа төрийн сургуулиудыг Кембрижийн тогтолцоонд шилжүүлээрэй менежментийг нь хийгээрэй гээд захисан. Харин “Шинэ Монгол” сургууль болгоорой гэж захиагүй.  Зөвхөн 1 сургуультай  ийм гэрээ хийж болох уу. Өнгөрсөн 7 хоногт Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг сонссон. Тус тайлангаар боловсролын түвшний үзүүлэлт нэг функтээр багасчихсан байна. Бодлогын хэрэгжилтүүд маш дундуур байсан гэж дүгнэж байна” гэлээ.

0/1000