horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Гаальчид татвараас зайлсхийсэн 8 зөрчил илрүүлж, 53.3 сая төгрөгийн татвар, торгууль нөхөн төвлөрүүлжээ

post-img

Замын-Үүд дэх Гаалийн газрын Дардан хяналтын бүсэд 4 дүгээр сарын 9-ний 16:00 цагийн байдлаар нийт 123 бараа, тээврийн хэрэгсэл байв. Үүнээс ачаатай 41 тээврийн хэрэгсэл барааг эзэнд нь олгоод байна.

Хэвийн ачаалалтай үед тус бүсэд өдөрт дунджаар 80 орчим бараа, тээврийн хэрэгсэл хуваарилагддаг аж. Үүний 65–70 нь тухайн өдөртөө гаалийн бүрдүүлэлтээ хийж, гаалийн хяналтаас гардаг. Харин 4 дүгээр сарын 2–7-ны хооронд бүрдүүлэлтийн тоо цөөрч, өдөрт 30 орчим тээврийн хэрэгсэл бүхий барааг иргэн, аж ахуйн нэгжүүд нь гаальд мэдүүлсэн байна. Тодруулбал, дээрх хугацаанд улсын хилээр орж ирсэн боловч гаалийн байгууллагад бараагаа мэдүүлээгүй тээврийн хэрэгслүүд өмнөх өдрүүдээс нэмэгджээ.

Өчигдрийн 16:00 цагийн байдлаар нийт 43 бүрдүүлэлтээр 41 бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт хийгдэж, ачаалал хэвийн үргэлжилж байна.

Мөн гаальд мэдүүлж, гаалийн болон бусад татвар, хураамжаа төлсөн төлөвт шилжсэн бараанд хяналт шалгалт хийхэд барааны нэр төрөл, тоо хэмжээг буруу мэдүүлж, татвараас зайлсхийсэн зөрчлүүд илэрч, тухайн зөрчлийг хууль тогтоомжийн дагуу шалгаж байна. Тухайлбал: 2026.04.01-08-ны хооронд тус гаалийн хяналтын бүсэд гаалийн хууль тогтоомж зөрчсөн, татвараас зайлсхийсэн нийт 8 зөрчлийг илрүүлж, 53.3 сая төгрөгийн татвар, торгуулийг улсын төсөвт нөхөн төвлөрүүлжээ.

0/1000