horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Улаанбаатарын жолооч нар тээврийн хэрэгслийн 4 төрлийн үйлчилгээг аймгуудын Автотээврийн төвүүдээс авч эхэллээ

post-img

Улаанбаатар хотын харьяалалтай жолооч нар тээврийн хэрэгслийн 4 төрлийн үйлчилгээг аймгуудын Автотээврийн төвүүдээс авах боломж бүрдлээ. Өмнө нь Улаанбаатар хотын дугаартай машинтай жолооч нар орон нутагт явж байхдаа тухайн аймгийн Автотээврийн төвөөр үйлчлүүлэх боломжгүй байв. Харин одоо аймгуудын Автотээврийн төвүүд гэрчилгээ солих, гэрчилгээ нөхөн авах, улсын дугаар нөхөн авах, эзэмшигчийн бүртгэл солиулах зэрэг 4 үйлчилгээг хотын жолооч нарт үзүүлж эхэллээ. Гэхдээ жолооч нар тээврийн хэрэгслийн болон агаар бохирдуулсны төлбөр, татвар, торгуулиа төлсөн байх ёстой.

0/1000