Кыргызстан улсын Бишкек хотод чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. “Бишкек-2026” бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Монгол Улсын бөх Э.Даваанасан түрүүллээ. Э.Даваанасан ДАШТ-ий мөнгөн медальтай тамирчин. Тэрээр шигшээ барилдаанд Кыргызстаны бөх, ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий 6 медальт, Азийн наадмын аварга Айпери Медет Кызийг ялав.



