УИХ-ын дарга нам бус байх тухай хуулийн төслийг Х.Тэмүүжин нарын гишүүд өргөн барьсан. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар дэмжлээ. 2024 оны 5-р сард УИХ-ын даргыг ямар нэгэн хэлэлцүүлэггүйгээр томилж байх хуулийн зохицуулалтыг хийсэн байдаг. УИХ-ын даргаар С.Бямбацогт томилогдохын өмнө АН-ын бүлгээс бойкот хийж байж УИХ-ын даргыг намаасаа түдгэлздэг болохыг зохицуулах хуулийг парламентаар хэлэлцүүлэхээр болсон билээ.
Ийнхүү УИХ-ыг удирдах хүн намаасаа түдгэлзэх хуулийн төсөл парламентын босго давлаа. Хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлгээр үргэлжлэх юм.


