Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд өнгөрсөн шөнө зам тээврийн осол гарч, 1 хүн машинд хавчуулагджээ. 27 настай залуу “Ланд круйзер” загварын суудлын машин жолоодож яваад, осолджээ. Тэрээр машинтайгаа замын хажуу руу унаж, хамт явсан нэр, нас тодорхойгүй, 30 орчим насны эмэгтэй тээврийн хэрэгслийн төмөрт хавчуулагдсан байна.
Замын цагдаа уг хүнийг гаргуулахаар 4-р сарын 10-ны 00:19 цагт нийслэлийн Аврах анги дууджээ. Тус ангийн албан хаагчид очиж, машинд хавчуулагдсан эмэгтэйг эсэн мэнд гаргаж, нийслэлийн ЯТТ-д хүлээлгэн өгсөн байна.

