horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ашигласан тос, маслоор хөрс бохирдуулсан авто засварын газруудыг цагдаад өглөө

post-img

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар, нийслэлийн Байгаль орчны газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудыг хянан шалгаж байна. Техникийн ашигласан хаягдал тос, тосолгооны материалыг зориулалтын бус газар хаясан, цуглуулсан байж болзошгүй, асгарсан тосыг цэвэрлэлгүй хөрс бохирдуулсан зэрэг зөрчил уг шалгалтаар илэрлээ.

Энэ нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, хөрс бохирдуулах эрсдэлтэй ноцтой үйлдэл. Тиймээс харьяаллын дагуу шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүллээ. Байцаагч нар бохирдсон газрын хөрснөөс дээж авч, лабораторид шилжүүлэхээр хүргүүлээд байна.

Техникийн ашигласан тос, масло нь Засгийн газраас 2018 оны 116 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Аюултай хог хаягдлын ангиллын жагсаалт”-д 13 кодтойгоор бичигдсэн. Ийм тосон доторх хүнд металл, органик нэгдлүүд хөрсний үржил шимийг бууруулж, ус бохирдуулдаг. Үүний улмаас байгаль орчин урт хугацаанд доройтдог.

0/1000