horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

40 гаруй гишүүний үзэмжээр хуулийг боох нь зөв үү?

post-img

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд 111 гишүүн ирцээ бүртгүүлжээ. Гэхдээ хуулийн төслийн хэлэлцүүлэгт 40 гаруй гишүүн л оролцож байна. Өнөөдөр газрын тосны үйлдвэрийн санхүүжилт, төрийн нууцын тухай хууль болоод түүний жагсаалт гээд олон чухал хуулийн төсөл хэлэлцүүлэх хуваарьтай. Гэвч ирцээ бүртгүүлээд танхимаас гарч одсон гишүүдийн санал хуулийн төслийг дэмжихгүй болж хураагддаг дэгтэй. Улс эх орны нийгэм эдийн засагт чухал нөлөөтэй хуулийн төслүүдийг унагаахгүйн тулд УИХ-ын дарга хуулийн төслүүдийн санал хураалтыг ирэх 7 хоногт болгон хойшлуулж байна.

Ирэх пүрэв гарагт чуулганы хуралдаан эхэлмэгц УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулиас эхлээд олон чухал хуулийн төслүүдийн санал хураалт явагдана. МАН-ын удирдлага хоорондын зөрчлөөс үүдэлтэй хаврын чуулган багагүй хугацаа алдсан түүх бий. Энэ ч үүднээс чуулганаар хэлэлцүүлэх асуудлууд шил шилээ даран урт оочер үүсгээд байгаа юм. Тиймээс спикер 40 гаруй гишүүний хэлэлцүүлэгтэйгээр хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг өрнүүлсээр байна.

126 гишүүний шалгуураар хэлэлцүүлж батлах хуулийн төсөл үндсэндээ 40 хүний үзэмжээр батлагдах процесс төрийн түвшинд өрнөж байгаа гэсэн үг юм.

УИХ-ын гишүүдийн ёс зүй хариуцлагын асуудал ид хөндөгдөж байгаа энэ чухал үед ч парламентын гишүүдийн ирц идэвх сайжрахгүй байгааг чуулганы өнөөдрийн хуралдаанаас харж болохоор байна.

0/1000