horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Автозам, засвар арчлалтын компанийн ажилтнууд 3-р сараас хойш цалин аваагүй

post-img

Цаг дулаарч, автозам засвах ажил ид өрнөдөг. Үүнтэй зэрэгцэн автозам засварчид ажил хаях хэмжээнд хүрчээ. Тодруулбал: Автозам, засвар арчлалтын компанийн ажиллагсад өнгөрсөн 2-р сараас хойш цалингаа аваагүй байна.

Өмнө нь автозам, засвар арчлалтын компани бие даан үйл ажиллагаа явуулж байсан бол 2023 онд Засгийн газар тогтоол гарган, 2025 оны 4-р сараас “АЗЗА нэгтгэл” ТӨХК байгуулсан юм. Алдагдалд орсон 11 компаниас болж, автозамын компаниудыг нэгтгэсэн.

Ингэснээр санхүүгийн хувьд хүндрэл гарч, үйл ажиллагаа нь зогсоход хүрээд байгаа аж. Гэтэл автозам засвар арчлалтын 20 гаруй компанийн 900 гаруй замчны асуудал хөндөгдөөд буй. Иймд цаашдын үйл ажиллагааг нь доголдуулахгүй байх тал дээр анхаарахыг Зам, тээврийн сайдаас замчид хүслээ.

0/1000