horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Ухаалаг тоолууртай болсноор цахилгааны гэмтлийн дуудлага 50 орчим хувиар цөөрчээ

post-img

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 974,311 хэрэглэгчид 1,016,817 тоолуураар цахилгаан борлуулж байна. Айлуудад нийт 1 сая 49 мянга гаруй ухаалаг тоолуур суурилуулах ёстойгоос 500 гаруй мянган хэрэглэгчийн тоолуурыг шинэчилжээ. Үлдсэн 46 хувийг нь 2026-2027 онд суурилуулж дуусгах аж.

Ухаалаг тоолууртай болсноор эрчим хүчний алдагдал буурах, ажлын бүтээмж сайжрах, хүнээс шалтгаалах хүчин зүйлс багасах, цахилгааны эрсдэлээс сэргийлэх, хэрэгцээгээ хянах гээд олон давуу тал үүсжээ. Ухаалаг тоолууртай болсноор СХД-т гэхэд цахилгааны алдагдал, гэмтэлтэй холбоотой дуудлага 50 орчим хувиар цөөрчээ. Харин БЗД-т цахилгааны гэмтлийн дуудлага 30 орчим хувиар багассан байна. Ингэснээр дараа дараагийн төслийг санхүүжүүлэх эх үүсвэр бүрдэж байгааг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК онцоллоо.

0/1000