Эрүүл мэндийн яамнаас Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.
Өдөрлөгийн хүрээнд:
• Иргэдийг үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд хамруулж, эрт илрүүлгийг нэмэгдүүлнэ
• Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ хийж, зөвлөгөө өгнө
• Уламжлалт анагаах ухааны идээ, ундаа, явдал мөрийн зохистой хэрэглээг ард иргэдэд таниулах
• Эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх сургалт, мэдээлэл зохион байгуулна. Өнөөдөр нас баралтын 74%-ийг эзэлж буй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх нь төрийн бодлогын тэргүүлэх чиглэл юм.
4-р сарын 20-нд нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир
4-р сарын 21 -нд Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг
4-р сарын 22 -нд Уламжлалт анагаах ухаан гэх мэт чиглэлээр зохион байгуулах юм.

