Нийслэлийн засаг даргын 2026 оны А/213 дугаар захирамжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулна.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:
- Газрын биржийн цахим систем /mle.mn/-д хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/
- Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин 10%, Хураамж 12500 төг төлсөн баримт хавсаргах/
Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.
- Банк: Нийслэлийн Төрийн сан
- Данс: 100200051049 IBAN: MN660090100200051049
- Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа
- Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код
Дуудлага худалдааны үнийн саналыг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.
Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 05 дугаар сарын 06-ны өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна


