Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг 5-р баг Баруунтариа гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг тус аймгийн ОБГ 4-р сарын 10-ны 13:20 цагт хүлээн авчээ. Тус сумын Ланз 4-р багийн Ланз гэдэг газарт хээрийн түймэр гарсан гэх дуудлага өнөөдөр 12:25 цагт ирсэн байна.
Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг “Дөхөм” уурхайд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын газрын 9 албан хаагч уг түймрийг унтраахаар явжээ. Тэдэн дээр аймгийн Онцгой байдлын газраас 8 алба хаагч, ЗДТГ-ын мэргэжлийн ангийн 5 ажилтан, тус бүр 1 автомашинтай нэмэгдэн очоод байна гэж тус аймгийн ОБГ мэдээллээ.

