horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Баян-Өлгий аймагт 4 ихэр ишиг гарчээ

post-img

Баян-Өлгий аймгийн Алтай сумын гуравдугаар багт залуу малчин Е.Батырханы хотонд дөрвөн ихэр ишиг гарчээ. Нутгийн зон олон энэ үйл явдлыг хаврын уян салхи сэвэлзэх энэ цагт малчин түмэн “өнтэй зун болох нь” хэмээн бэлгэшээн, сэтгэл тэнийж байна. 4 ихэр ишиг төрөх нь байгаль дэлхий ивээж, мал сүрэг өсөж үржихийн ерөөл ийнхүү эхнээсээ биелж буй нь энэ жилийн зуншлага элбэг дэлбэг, буян хишиг арвин байхыг зөгнөдөг байна.

Сүүлийн нэг жилийн дотор ихэр ишиг гарсан тохиолдлыг дурдвал,

-2025 оны хавар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн малчин Н.Отгонзоригийн хотонд дөрөвдүгээр сарын 1-нд улаан халзан ямаа нь төллөж хар халзан зүстэй дөрвөн ихэр ишиг гаргаж байжээ.

-2026 оны 4-р сарын 2-нд Завханы Баянтэс сумын Жавхлан багийн малчин Г.Пүрэв-Очирын хотонд дөрвөн ихэр ишиг гарчээ. Тус суманд ямаа 4 ихэрлэсэн тохиолдол өмнө нь байгаагүй бөгөөд малчид бэлгэшээж байсан юм.

0/1000