horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв ашиглалтад орлоо

post-img

Монгол Улсад галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлага, хяналтад шилжүүлэх зорилготой Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв ашиглалтад орлоо. Уг төвийг Зам, тээврийн яам, Сангийн яам болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран байгуулав.

Уг барилгын зураг төслийг 2022-2023 онд боловсруулж, барилга угсралтын ажлыг 2024 оны 3 дугаар сард эхлүүлэн, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулаад байна.

Төслийн захиалагчаар ЗТЯ, хэрэгжүүлэгчээр Төмөр замын газар ажиллажээ. Санхүүжилтийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага гаргажээ. Барилгын зураг төслийг “Эм Эс Эл “ХХК, захиалагчийн хяналтыг “КАН” ХХК, барилга угсралтын ажлыг “Мандалт констракшн” ХХК болон 100 гаруй инженер, техникийн ажилтнууд хийж гүйцэтгэсэн байна.

Нээлтийн ёслолд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Вон, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, Төмөр замын газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагууд оролцож, тус төвийн барилгын бүтэц, зохион байгуулалттай танилцлаа.

Тус төв ашиглалтад орсноор Монгол Улсад анх удаа галт тэрэгний төвлөрсөн хяналтын систем, хөдөлгөөнийг бодит цагийн горимоор хянах туршилтын систем, аюулгүй байдлын нэгдсэн хяналтын шийдлүүдийг нэвтрүүлж байна. Ингэснээр Сайншанд, Сүхбаатар, Улаанбаатар-2 зэрэг стратегийн чухал өртөөнүүдэд RFID болон CCTV технологид суурилсан хяналтыг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

0/1000