Сургуулиудын шатрын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Азиас оролцох багуудыг шалгаруулах тэмцээн Казахстан улсын Алматы хотод боллоо. Азийн 26 баг оролцсон тус тэмцээнд Монгол Улсаас Багануур дүүргийн “Боловсрол” ЕБС-ийн сурагчид оролцож, 8-р байр эзэллээ. Багийн дасгалжуулагчаар Гавьяат дасгалжуулагч Ц.Батболд ажиллалаа.

Тэмцээний хаалтын ёслолд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар Олон улсын сургуулиудын шатрын холбооны ерөнхийлөгч Тимур Турловын урилгаар оролцож, шагнал гардууллаа. Г.Занданшатар, Тимур Турлов хоёр нөхөрсөг халз тоглож, Г.Занданшатар хожсон байна.
Тэмцээний үеэр ФИДЕ-ийн ерөнхийлөгч Аркадий Дворковичтой Г.Занданшатар албан уулзалт хийж, олон улсад шатрыг хөгжүүлэхийн зэрэгцээ “Chess in Schools” буюу “Шатрыг ЕБС-иудад” хөтөлбөрийг Монголд нутагшуулах тухай санал солилцжээ.


