horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Өнөөдрөөс нөөцийн махыг бүх сүлжээ дэлгүүрээр худалдана

post-img

Нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулж есөн ААН 5,016 тонн хонь, үхрийн махыг нөөцөлж, өнгөрсөн хоёрдугаар сард худалдаанд гаргаснаас хойш 3,000 орчим тонн үлджээ. Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт үнийг нэмсэн нөөцийн махыг өнөөдрөөс сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэлнэ. Ингэснээр нөөцийн мах худалдах цэгийг 600 орчим болгох аж. Харин өргөтгөсөн худалдаа буюу хонины махыг гулуузаар зарахгүй байх шийдэлд хүрчээ. Нөөцийн үхрийн мах нэг килограмм нь ₮15,000 байсан бол ₮3,000-аар нэмж ₮18,000, хониныхыг ₮2,000 нэмж ₮15,000 болгосон юм. ААН-үүд 2,000 гаруй тонн үхрийн, 3,000 гаруй тонн хонины мах бэлтгэжээ.

0/1000