horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Баянзүрх усан спорт цогцолбор орчимд борооны ус зайлуулах шугам угсарч дууслаа

post-img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчимд борооны ус зайлуулах шугам угсарч дууслаа. Тус байрлалд нийт 150 метр урт шугам сүлжээ угсарсан бөгөөд ус хүлээж авах долоон суурьт худгийг төлөвлөж, хийж гүйцэтгэлээ. Үргэлжлүүлэн тухайн байршилд нөхөн сэргээлтийн ажил хийгдэх юм.

Геодези, усны барилга байгууламжийн газар энэ жил нийслэлийн хэмжээнд 15 байршилд 11.5 км урт борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн. Мөн автозамын борооны ус зайлуулах шугамын хэвийн үйл ажиллагааг хангах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт цэвэрлэгээний ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Цэвэрлэгээний ажлын хүрээнд шугам хоолойд хуримтлагдсан лаг, хог хаягдлыг бүрэн зайлуулж, ус нэвтрүүлэх чадварыг сайжруулж буй.

0/1000