horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

ЭМДС-д хохирол учруулсан албан тушаалтнуудын хэргийг шүүж эхэллээ

post-img

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдсон Л.Бямбасүрэн, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарт холбогдох эргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр эхэллээ. Уг шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ.

Л.Бямбасүрэн 2016 онд Эрүүл мэндийн дэд сайдаар, 2020 онд ЭМДЕГ-ын даргаар томилогдож байв. Тэднийг бусдын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, мөнгө угаасан, хахууль өгсөн хэрэгт холбогдуулан шалгаж, нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн юм. Уг хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулсаар, ийн гэм бурууг нь шүүж эхэллээ.

0/1000