horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Д.Амарбаясгаланд тавьсан хоригуудыг хэвээр нь үргэлжлүүлэхээр шүүгч шийдвэрлэв

post-img

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан хилийн хоригоо цуцлуулахаар шүүхэд хандсан ч хүлээж аваагүй. Тэр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээг өөрчлүүлэхээр дахин хүсэлт гаргажээ. Түүнийг шүүх 4 дүгээр сарын 10-нд хүлээн авч, 4 сарын 13-нд хянан хэлэлцэв.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Яллагдагч болон түүний өмгөөлөгч нараас Д.Амарбаясгаланд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тодорхой хугацаанд өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудаар яллагдагчид авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх зайлшгүй үндэслэл тогтоогдоогүй. Иймд өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор яллагдагч Д.Амарбаясгаланд авсан Монгол Улсын хилээр гарахыг болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн гэж Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн мэдээллээ.

0/1000