horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Улаанбурхны халдвар авсан  52 хүн эмчлүүлж байна

post-img

Улаанбурхан өвчтэй нь батлагдсан өвчтөн улсын хэмжээнд 14.663 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11804, орон нутагт 2854 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 17 болжээ.  

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан дөрөвдүгээр сарын 14-ний мэдээллээр улаанбурхнаар 27 хүн нэмж өвчилжээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 52 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Гэрийн хяналтад 3 хүн байна.

Тодруулбал: Нийслэлд 30 хүн, орон нутагт 34 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчин хамгийн их тусаж байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5271 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3614, 5-9 насны 1867 хүүхэд, 15-19 насны 1797 хүүхэд улаанбурхнаар өвджээ. Харин 20-24 насны 425, 25-29 насны 558 хүн өвдсөн байна.

Улаанбурхан халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

0/1000